Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-23 08:54:08

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.


Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын бэлтгэл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоол, Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар хэлэлцэх аж.

 

Тус хуралдааны товд нийт 29 асуудал багтсан байна.

関連ニュース