Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-01 12:06:13

СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 1 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд албан тушаалаасаа огцорч магадгүй тухай “Yonhap” агентлаг засгийн газар дах эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 


Эх сурвалжийн хэлснээр, Хан Док Сү өнөөдөр үдээс хойш огцрохоо зарлах аж. Учир нь тэрбээр "улс төрийн хуваагдал туйлшрал"-ын үед үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх төлөвлөгөөгөө үдээс өмнө танилцуулах бололтой.


Нам бус Хан Док Сү парламентад олонхын суудлыг эзэлдэг Ардчилсан намыг эсэргүүцэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байгааг “Yonhap” агентлаг онцолсон байна. 


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулахыг Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 4-нд дэмжсэнээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр тэрбээр ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхээ алдсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр онц байдал зарлаж, бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Юн Сог Ёльд холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болжээ.


Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болно.


関連ニュース