СҮХБААТАР: Уурхайн бүсэд 10062 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-14 12:45:20

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Цайртминерал компани 100 мянган мод тарихаа илэрхийлсэн. Тус хамт олон 2025  оны хаврын мод тарилтад нэгдэж уурхайн бүсдээ 10062 мод тарилаа.

 

Тодруулбал, 8000 хайлаас, 300 агч, 1600 улиас, 55 монос, 50 голт бор, 37 нарс, 5 гүйлс, 15 бүйлсийг нэмж тарьж суулгасан байна.

 

Мөн уурхайн зүгээс Асгат суманд 1000 улиас модны суулгацыг хүлээлгэн өгч, хаврын мод тарилтад нь дэмжлэг үзүүлжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахад уул уурхайн компаниуд голлох үүрэг гүйцэтгэнэ.


2030 он хүртэл Сүхбаатар аймаг тарьж ургуулах 10 сая модны 3,3 сая модыг зөвхөн уул уурхайн компаниуд тарих юм.

 

 

関連ニュース