ХОВД: Ихэнх нутгаар салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-26 09:45:28

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх нутгаар өнөөдөр салхи шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.  


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно.


Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, алтайн салбар уулсаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 


Агаарын температурын хувьд  уулархаг нутгаар +18+23 градус, бусад нутгаар +24+29 градус дулаан байна.

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27, 28-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, алтайн салбар уулсаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа. 


関連ニュース