ХОВД: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж, баримтжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-09 09:39:53

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Тооллого зохион байгуулах ажлын баг, салбар комиссын гишүүд одоогийн байдлаар гурван суманд ажиллалаа. Тухайлбал, Эрдэнэбүрэн суманд ажиллахдаа орон нутаг судлах танхимын 65 дэсийн 104 дурсгалыг бүртгэн баримтжуулжээ.

Мөн Дуут суманд ажиллахдаа орон нутаг судлах танхимын 66 дэсийн 114 дурсгалыг бүртгэн баримтжуулсан юм.

Үүнээс гадна тооллогоор Мянгад сумын орон нутаг судлах танхимын 35 дэсийн 51 дурсгалыг бүртгэн баримтжууллаа.

Тооллого зохион байгуулах ажлын баг Дөргөн суманд  өнөөдөр ажиллана.


Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт гаргах, тухайн дурсгалт зүйлийн шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, нэгдсэн тоон мэдээлэл болон цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах зэрэг ач холбогдолтой юм.

Тооллогыг зохион байгуулахад Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, музей гэх мэт мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хамтран ажиллаж байна.

Тооллогыг 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тусгай хуваарийн дагуу сум, байгууллагад зохион байгуулах бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд нэгдсэн дүн, мэдээллийг боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах юм.





関連ニュース