Хүүхдэдээ Мишээл, Амин-Эрдэнэ, Тэмүүлэн, Ананд нэрийг хамгийн түгээмэл өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-29 12:38:21

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсын хүүхдүүдийн дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Тэмүүлэн, Ананд нэр хамгийн түгээмэл байна.


Охидоос Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин, хөвгүүдээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэр хамгийн олон байгааг Үндэсний статистикийн хороо гаргажээ. 


Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн энэ сарын 29-ний өдрийн мэдээллээр, Мишээл нэртэй 13,920, Амин-Эрдэнэ нэртэй 11,765, Тэмүүлэн нэртэй 14,450, Ананд нэртэй 10,242 хүн байна. Харин хамгийн түгээмэл Бат-Эрдэнэ нэртэй хүн 15,495 байгаа бол удаах нь Тэмүүлэн, Мишээл, Хулан гэх нэр юм.


Монгол Улсын нийт хүн амын тоо 2024 оны байдлаар 3 сая 544 мянга 835 гэжээ. Үүнээс 51 хувь нь эмэгтэй, 49 хувь нь эрэгтэй бөгөөд 71.2 хувь нь хот суурин газарт, 21.8 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байв. Хүн амын 36.3 хувь буюу 1.3 сая нь 0-17 насны хүүхэд. Тэдний 51.4 хувь нь эрэгтэй, 48.6 хувь нь эмэгтэй аж



関連ニュース