ХОВД: Хүүхдийн баяраар зохион байгуулах үйл ажиллагаанууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-30 14:19:39

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. 


Ховдынхон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг тэмдэглэхээр нэгдсэн хөтөлбөр гаргажээ.   


Мөн хүүхдийн баярыг зохион байгуулах талбайн зураглал, худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын зураглал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглох авто замын зураглал хийсэн байна.


Зургаадугаар сарын 1-нд хоол үйлдвэрлэл, худалдаа, тоглоомын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Жаргалант сумын ЗДТГ-аас олгож байгаа ба иргэд 99063173, 95430680 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.


Баярын өдөр Ховд аймгийн төв талбай орчмын авто замыг 06:00-15:00 цагийн хооронд хааж, зам дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.


"Номтой нөхөрлөе", "Танин мэдье", "Монгол наадгай" гэх мэт 10 гаруй өртөөчилсөн үйл ажиллагаа, мөн уралдаан, тэмцээн зохион байгуулж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих юм.  

関連ニュース