СҮХБААТАР: Нийт хүн амын 30 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-02 10:23:06

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тэнгэр бүүдгэр, хүйтэн салхитай байсан ч хүүхэд бүр нүүрэндээ баярын мишээл тодруулсаар нэгэн баяраа хамтдаа тэмдэглэлээ.  


Сүхбаатар аймагт барьсан хөшөө дурсгалын онцлогийг илэрхийлсэн, хайрлаж хамгаалахыг уриалсан "Хөшөө амилах цаг" зохиомжоор Жаахан шарга театрын уран бүтээлчид бэлэг барьж, төрийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаагаа сурталчилж байв. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдийн хүүхэд багачууд авъяасаа сонирхуулж, "Нарны хүүхдүүд" бүжгийн клубийн 150 гаруй хүүхэд нэгэн зэрэг бүжиглэсэн нь энэ удаагийн баярын нээлтийн нэгэн онцлог үзүүлбэр байлаа.

 

Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

 

関連ニュース