СҮХБААТАР: Гал унтраах техник спортын бүсийн аварга тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-05 11:33:12

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гал унтраах техник спортын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт болж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ.

 

Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагын 40 гаруй тамирчин оролцож, хоёр өдрийн турш довтолгооны шатны, 4х100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метр гүйлт, байлдааны тархалт гэсэн төрлүүдээр өрсөлдсөн байна.

 

Бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр алба хаагчид ур чадвараа сорьдог юм.

関連ニュース