ӨНӨӨДӨР: Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-11 04:58:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

10:45 цагт:  “Бурхан багшийн их дүйчин өдөр 2025” нээлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно.

12:00 цагт:  Д.Сүхбаатарын талбайд “Будда” фестиваль болно.

14:30 цагт: Энэ сарын 12-15-нд болох JCI  байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы хэвлэлийн хурал “Улаанбаатар галерей”-д болно.

21:00 цагт: Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалт Д.Сүхбаатарын талбайд болно.


-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.



Хилийн чанадад:

-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

 

 

関連ニュース