Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөний 21 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 09:36:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 21 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Монгол Улсын Засгийн газрын гал түймэр, улсын иргэний хамгаалалтын болон нөөцийн газрыг 2004 онд нэгтгэж “Онцгой байдлын алба”-ыг байгуулсан. Тус алба гамшиг, ослоос урьдчилан сэргийлж авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийн дагуу ажиллаж байна. 

 

Онцгой байдлын байгууллагын ойн баярын ёслол Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхэлнэ. Мөн албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулна. Энэ үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх аж.  

関連ニュース