СҮХБААТАР: Бахархал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Халзан сумын түүхт 100 жилийн ойд зориулж тус сумын Улаанбаатар хот дахь
нутгийн зөвлөлийн хандиваар Бахархал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Одоогоор
гүйцэтгэл 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Тус хүрээлэнгийн нийт өртөг нь 1,5 тэрбум төгрөг.
Халзан сум бол алдар
цуутны, мөн хурдан хүлгийн өлгий нутаг. Тийм ч учраас уг хүрээлэнд нутгийн уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар найман эрхмийн мөн алдартай найман хурдан хүлгийн хүрэл хөшөөг
зална. Мөн хойморт нь томоохон бурхны дүрийг бүтээх юм.
Усан
оргилуур, тоглоомын болон сагсны талбай, ногоон байгууламж бүхий хүрээлэнг бүрэн хашаажуулсан бөгөөд нийт 1,3 га талбайтайг хамарна.