Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдиновт “Алтан гадас” одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-27 11:44:36

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 25-нд ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдиновт төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулав.


Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу уг одонгоор шагнасан байна.


Шагнал гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглээд, энэхүү үйл хэрэгт 1991 оноос хойш манай улстай нягт холбоотой ажиллаж ирснийг Монголын төр, засаг өндөөр үнэлж байгааг илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

関連ニュース