Клубүүдийн ДАШТ: Шөвгийн 8-ын бүх баг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-02 14:13:48

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 2. /ТАСС/. Германы Дортмунд хотын “Боруссиа” баг Мексикийн “Монтеррей” багийг 2:1 харьцаагаар хожсоноор АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа.


Жоржиа муж улсын Атланта хотод болсон уг тоглолтод “Боруссиа”-гийн Серу Гирасси 14 ба 24 дэх минутанд хоёр гоол оруулсан бол хариу гоолыг “Монтеррей” багийн Херман Бертераме 48 дахь минутанд хийв.


Шөвгийн 8-ын тоглолтууд баасан гарагт болох бөгөөд “Боруссиа”- “Реал Мадрид”,  "Флуминенсе" - "Аль-Хилал", "Челси"-"Палмейрас", “Бавариа”- “Пари Сен-Жермен” багууд учраа таарчээ. 

関連ニュース