Иргэд ирэх онд бүтээн байгуулах төслийг эрэмбэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-08 16:24:42

Дорноговь аймгийн ЗДТГ-аас ирэх 2017 онд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүтээн байгуулах төсөл арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг гаргаж иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус аймгийн 14 сум хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг иргэдээр эрэмбэлүүлж ирэх оны төсөвт шаардлагатай төсөл арга хэмжээг суулгах ёстой.

Дорноговьчууд ирэх жил Иргэдийн хөгжлийн төвтэй болох, усан спорт сургалтын төвөө шинэчлэх, Сайншанд суманд халдвартын эмнэлэг шинээр барих, Замын-Үүд сумын төв зам дагуу дугуйн зам барих зэрэг өдөр тутмын амьдралдаа нэн хэрэгцээтэй төсөл арга хэмжээг эрэмбэлж байна.

Ирэх онд хэрэгжүүлэх нийт 41 төсөл арга хэмжээг урьдчилсан байдлаар гаргаж үүнд 9 тэрбум 698 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган

関連ニュース