СҮХБААТАР: Алтан овоон дээр алсыг харагч дуран байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-16 07:57:45

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/Сүхбаатар аймгийн Дарьганга сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Алтан Дарь овоон дээр алсыг харагч суурин дуранг байрлуулжээ.

 

Энэ нь нутгийн шүтээн хайрхнаа зорин очих зон олон, аялагч жуулчид Дарьганга нутгийн унаган байгалийг тольдон харахад зориулсан байна.


 

Энэхүү дуранд байрлах QR кодыг уншуулан Дарьганга нутгийн хөшөө дурсгалууд, уул овоо, нуур ус, булаг рашаан, газар нутгийн нэршил мэдэх, домог түүхүүдтэй танилцаж, өв соёл, уламжлал, алдарт дархчуудын мөнгөн урлал, сайн эрсийн домог түүхүүдийг танин мэдэх боломжтой юм.

 

Уг дуранг Дарьганга сумын анхны даргын нэг Эрдэнийн Мажигийн хүү 1957 оны БНМАУ-ын Их хурлын 33-р тойргийн депутат, Ганга нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэг М.Сэнгэбадар, охин С.Саарал, Ж.Халтар түүний үр хүүхдүүд байрлуулжээ.

 

関連ニュース