Баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 10:43:41

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймгуудын нутгаар бороо орж, өнөөдөр сэрүүхэн байх талаар ЦУОШГ-аас мэдээлэв.


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19-+24 градус, Алтайн өвөр говиор +30-+35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27-+32 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.

 

関連ニュース