Сайншанд хотод анхны цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд хотод энэ өвлийн анхны цас орлоо. Өвлийн эхэн сар гарч цас орсон ч агаарын температур 0-5 градус хүрч харьцангуй дулаан байна.
Тус аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээг үзэхэд энэ өдөр нутгийн төв болон хойд хэсгээр цас орох аж.
Харин тав хоногийн урьдчилсан мэдээллийг харахад хугацааны турш нийт нутгаар цас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 15-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур шөнөдөө м10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байх бөгөөд 15-нд өдөртөө бага зэрэг дулаарах аж.
Х.Эрдэнэбулган