Меланиагаас Путинд бичсэн захидлыг Трамп хуваалцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-18 13:06:09

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 18 /ABC/. АНУ-ын Аляск муж улсад өнгөрсөн баасан гарагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гардуулсан тэргүүн хатагтай Меланиа Трампын энхийн захидал-ыг Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан олон нийттэй хуваалцжээ. 


Тэргүүн хатагтай дэлхий даяар хүүхдүүд, хойч үеэ хамгаалах цаг нэгэнт болсон” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Аливаа улс орны жирийн хөдөө тосгон эсвэл гайхалтай хотын төвд тохиолдлоор төрснөөсөө үл хамааран хүүхэд бүр зүрх сэтгэлдээ ижилхэн л мөрөөдлийг тээж явдаг. Тэд хайр, боломжийг, мөн аюулаас хамгаалагдсан байхыг мөрөөддөг хэмээн Меланиа наймдугаар сарын 15-наар огноолсон захидлаа эхлүүлжээ. 


Бүх хүүхэд үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлээсээ үл хамааран гэм зэмгүй төрдөг гэдгийг тэргүүн хатагтай онцолсон байна. Энгийн хэрнээ гүн гүнзгий ойлголт гэвэл, үе үеийн хүмүүсийн үр удам нь газар зүй, засаглал, үзэл суртлаас дээгүүрт орших цэвэр ариун, гэм зэмгүй байдлаас амьдралаа эхэлдэг. Ноён Путин та ч бас үүнтэй санал нийлдэг гэдэгт би итгэлтэй байна гэж тэрбээр үргэлжлүүлэн бичжээ.


Тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан хүүхдүүдийг хамгаалах нь “зөвхөн Орост хүчин зүтгэхээс илүү их зүйлийг хийж гүйцэлдүүлж, хүн төрөлхтний төлөө хүчин зүтгэсэн хэрэг болно” гэж хэлжээ. Ийм зоримог санаа нь хүн төрөлхтний бүх хуваагдлыг давж гарсан билээ. Ноён Путин, та энэхүү үйл хэргийг өнөөдөр үзэгний ганцхан хөдөлгөөнөөр хэрэгжүүлэх боломжтой” гэж Меланиа захидлынхаа төгсгөлд бичжээ. Цаг нь боллоо хэмээн тэрбээр бичээд гарын үсгээ зурсан байна.

 


関連ニュース