ДАРХАН-УУЛ: Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-02 15:37:01

Дархан, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 12722 га талбайд улаан буудай тариалжээ. Хур тунадас бага, байгалийн усалгаа муу байсан учир урьдчилсан балансаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарсан байна.


Дунджаар нэг га талбайгаас 9.4 цн ургац хураан авна. Сумдын хувьд үр тарианы ургалт харилцан адилгүй бөгөөд нэг га талбайгаас 4-5 цн ургац хураан авах газар ч байгаа бол нутгийн зарим хэсэгт 14-15 цн ургац хураан авах төлөвтэй байна. 


Энэ жил улаан буудайг 103 иргэн ААНБ тариалсан бөгөөд 10.4 мянган тонн буудай авахаар тооцоо гаргасан гэж аймгийн ХХААГ-ын газар, тариалангийн мэргэжилтэн Б.Гантөгс мэдэгдлээ.


Ташрамд, өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулахад 25 мянган тн улаанбуудай хураан авах урьдчилсан судалгаа гарч, аймгийн улаанбуудайн хэрэглээг 100 хувь хангах боломжтой байсан. Харин энэ жилийн тухайд өнгөрсөн онынхоос буурсан үзүүлэлттэй байгааг онцолж байна.

関連ニュース