ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны хоёр хувийг хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-03 11:15:54

Дархан, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалалтыг 1900 га талбайд  400 гаруй иргэн ААНБ тариалжээ. Үүнээс нийт талбайн хоёр хувийг өнөөдрийн байдлаар хураан авсан байна.


Энэ оны зургаа, долоодугаар сард хур бороо ороогүй учир байгалийн усалгаа дутагдаж, мөн хортон шавжийн нөлөөнөөс үүдэж ургалтад нөлөөлсөн гэж хүнсний ногоо тариаланчид ярьж байна.


Хүнсний ногооны хураалт эхэлсэн бөгөөд нийт тарьсан сонгинын 50 хувийг хураан авчээ.


Одоогоор ногоо хураалтад техник, хүн хүчний дутагдалтай байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 40 цэрэг ирж ажиллаж байна.


Цаашид ургалт, болц гүйцсэн ногоо хураалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж оюутнууд ажиллуулах хүсэлт илгээсэн гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Гантөгс мэдэгдлээ.


Сонгино саримсны хураалт нь зуун хувь, өргөст хэмх 50 хувь, улаан  лооль 20 хувьтай, чинжүү 40 хувьтай, навчит ногоо 50 хувь,  тарвас 60 хувь, бусад ногоо  50 хувь, байцай, лууван 40 гаруй хувьтай үргэлжилж байна.

 

関連ニュース