Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-10 15:45:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн талаар танилцууллаа.


Дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлаа ханган ажиллах, хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг сайдын багцаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг ханган оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулж, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд тавьж буй хяналтыг чангатгаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 


Хөвсгөл аймагт 2025 оны есдүгээр сарын 9-ний 20 цагийн байдлаар гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эерэг гарч, нэг хүн нас барж, хоёр хүний биеийн байдал дунд зэрэг байна. 


Батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлын 104 хүний 56 нь эмнэлэгт, 46-ыг нь гэрт нь тусгаарлажээ.

 

関連ニュース