ХӨВСГӨЛ: 45 хүний сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-10 16:01:29

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний улмаас Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг өнөөдөр 3 хоног сунгасан.


15.00 цагийн байдлаар тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол нэмэгдээгүй, 45 хүний сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3, сэжигтэй тохиолдол 20 байна.


Нэгдүгээр хавьтлын 110 хүнийг тусгаарласнаас Нэгдсэн эмнэлэгт 45, Цагаан-Уул суманд 19, Мөрөн суманд гэрээр 44, Галт суманд гэрээр 2 хүн байна.

 

関連ニュース