Эхний найман сарын байдлаар 600 мянган жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-14 12:44:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. 2025 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад 600 мянган жуулчин ирсэн байна.


Тэгвэл есдүгээр сар гарснаас хойш 16 мянга гаруй хүн нэмэгджээ. Ингэснээр энэ оны есдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар 617 мянган жуулчин Монгол Улсыг зорин ирсэн аж. Өнгөрсөн жил манай улсад 808.9 мянган жуулчин ирж, аялал жуулчлалын салбар 1.6 тэрбум ам.долларын орлого олсон нь түүхэн дээд үзүүлэлт юм. Харин энэ онд аялал жуулчлалын байгууллагууд болон төрөөс зорилт дэвшүүлэн жуулчдын тоог 1 саяд хүргэхээр ажиллаж байна.


Жуулчид Монголд ирэхдээ байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн соёл, түүхийн дурсгалт газруудад татагддаг ч дэд бүтцийн хомсдол, үйлчилгээний стандартын ялгаа нь сул тал болж байгааг мэргэжлийн салбарынхан онцолжээ. 2024 онд ирсэн жуулчдын дийлэнх нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ зэрэг орноос ирсэн бөгөөд ихэвчлэн богино хугацааны аялал хийжээ. 


Ирсэн жуулчдыг улсаар нь ангилбал БНХАУ хамгийн их байна. Харин ОХУ, БНСУ, Япон, Казахстанаас ирсэн жуулчдын тоо эхний тавд багтаж байгаа юм. Тэгвэл Сингапур, Вьетнам, Малайзын жуулчид хамгийн бага хувийг эзэлжээ. 

関連ニュース