Өнгөрсөн сард 240 иргэнийг албадан гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ГИХГ өнгөрсөн 10 дугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ.
ГИХГ-ын мэдээлснээр, өнгөрсөн сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж,
байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж
байгууллага (гадаадын 2032
иргэн), 3 уригч иргэн (гадаадын 3
иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Мөн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо
нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх
үүсвэрийн баталгаагүй, визийн хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг
улсын хилээр оруулалгүй буцаасан
байна.
Гадаадын иргэд
ихэвчлэн оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх
бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, зорилгоосоо өөр үйл ажиллагаа
явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлийг гаргадаг ажээ.
Ulaanbaatar