ХӨВСГӨЛ: "Бүтээлч Хөвсгөлийнхөн" үзэсгэлэн худалдаанд 246 иргэн, аж ахуйн нэгж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-19 14:48:49

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, иргэдэд хямд үнээр худалдах, гадаад, дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Бүтээлч Хөвсгөлийнхөн” намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа эхэллээ.

 

Үзэсгэлэн худалдаанд  22 сум, 1 тосгоноос 246 иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.


Хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 600 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн болон бөөний үнээр худалдаж байна.


Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон газар тариалан эрхлэгчдээ дэмжих, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан идээ, оёмол бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх зорилготой гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр ярилаа.







関連ニュース