В.Зеленский Д.Трамптай уулзахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ, 2025 оны есдүгээр сарын 21 /Al Jazeera/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг уриалахаар төлөвлөж байна.
Зүүн Европын орнуудын агаарын орон зайд нисгэгчгүй онгоцууд
нэвтэрсэн нь Украинд үргэлжилж буй дайн илүү өргөн хүрээг хамрах вий гэсэн болгоомжлолыг
төрүүлсний дараа Оросын тал Украин руу довтолгоогоо эрчимжүүлээд буй энэ үед
В.Зеленский бямба гарагт дээрх төлөвлөгөөгөөнийхөө талаар мэдэгджээ.
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг Европын Холбоо танилцуулснаас нэг өдрийн дараа Украины төрийн тэргүүн Х хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Европ өөрсдийн хийх зүйлээ хийж байна. Бид одоо АНУ-ын зүгээс мөн хатуу хориг арга хэмжээ авахыг хүлээж байна гэв.
Д.Трамп гал зогсоох оролдлогуудаас нь зайлсхийж байгаатай холбогдуулан ОХУ-ын
эсрэг “томоохон хориг арга хэмжээ” авахад бэлэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн
боловч НАТО-гийн бүх холбоотон нь Москвагаас газрын тос худалдан авахаа бүрэн
зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд гэдгийг тодотгон хэлжээ.
Украинд барууны цэргүүдийг байрлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй
гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсан хэдий ч В.Зеленский түр
эвлэрэл тогтоосны дараа Оросын цэргүүд довтлохоос урьдчилан сэргийлэхийн тулд Украинд
олгох аюулгүй байдлын баталгааны талаар мөн хэлэлцэх төлөвтэй байна.