БАЯНХОНГОР: Залуус туршлага хуваалцаж, санал санаачилгаа дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй залуучуудыг нэгтгэн, хамтын ажиллагаа болон хамтач сэтгэлгээг төлөвшүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Bayankhongor leadership conference” үйл ажиллагааг Баянхонгор суманд зохион байгууллаа.
Оролцогчид санаачилгаа хуваалцаж, шинэ бодлого, шийдэл, боломжийг хэлэлцэн, олон талт өнцөг, туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлэх тус үйл ажиллагаанд Б.Батбаяр “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин үеийн аргууд”, Н.Мэндбаяр “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан ба орчин үеийн хандлага”, Б.Бэлгүтэй “Залуучуудын хөгжлийн бодлого”, Б.Энхтүвшин “Бизнес эхлүүлэхэд тулгарах эрсдлийн тухай”, З.Билэгбаатар “AI нь Бизнесийн орчныг хэрхэн өөрчилж байна вэ”, Б.Нямдулам “Амжилтын хүрэх түлхүүр-Өөртөө итгэх итгэл ба тууштай байдал” гэсэн сэдвээр тус тус илтгэл танилцуулж хэлэлцүүлэв.

Энэ удаагийн үйл ажиллагаатай хамтран "Хөдөлмөрийн өдөрлөг 2025" Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа болон нийтлэг үйлчилгээг олон нийтэд сурталчилж, ажилгүй болон ажил хайгч иргэдийг хэрэгцээт мэдээллээр хангалаа. Өдөрлөгийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж, ажил олгогч болон иргэдийг холбон зуучлах үйлчилгээг үзүүлэн 14 аж ахуйн нэгж байгууллагын нийт 96 нээлттэй ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн байна.
Мөн энэ өдөр “Баянхонгор Startup–2025” залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын нээлтийг зохион байгуулж, шилдэг хоёр бүлгийг шалгаруулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.