Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод Дамбадаржаа дэд төвийг Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд байгуулж, 1973 айлын орон сууц барина гэж НЗДТГ мэдээллээ.
Одоогоор тус
дэд төвийн дэд бүтцийн 72 хувийг нь
байгуулчихаад байгаа. Тухайлбал, 63 МВт хүчин чадалтай дулааны
станцын ажил 39, мэдээлэл холбооны барилга угсралт 90 хувь, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн
барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн, хөрсний
ус зайлуулах ажлын 80, цэвэр усны 2.3 км шугам татах, ариутгах татуургын шугам татах ажлын 98, мөн 2.8 км авто замын ажлын 95 хувийг хийгээд байгаа аж.