БАЯНХОНГОР: Авто замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-28 15:18:52

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Замын сангийн 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвд 1.5 км авто замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.


Татварын хэлтсийн уулзвараас Петровис шатахуун түгээх станц хүртэл 1.5 км авто замын хучилтын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Аймгийн төвийн 2, 3, 7, 9 дүгээр багийн иргэдийн гол зорчих цэг буюу Эрдэнэмандал хайрхныг тойрсон тус авто замын ажил нь иргэдийн авто машинаар болон явганаар зорчих хөдөлгөөнд тав тухтай байх төдийгүй орчны тоосжилт бууруулах ач холбогдолтой.


Тус авто зам нь долоон метр өргөнтэй, явган хүний зам, ногоон байгууламжтай байх бөгөөд цаашид зам дагасан дэд бүтцийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

関連ニュース