СЭЛЭНГЭ: Салхины хурд 12-14 м/с хүрч цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-13 16:52:23

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ихэнх сумын нутгаар 14-ний өдөр, 14-15-нд шилжих шөнө  цасаар шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

 

Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур  шөнөдөө -13-18 градус, өдөртөө -0-6 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.


11 дүгээр сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14, 15-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 14, 15-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -20-25 градус,  өдөртөө -10-15 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.

関連ニュース