СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль хүртээлээ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө хөдөлмөрлөн төрдөө амжилтаа үнэлүүлж, салбар салбартаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа зарим иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагналаа.
15日