Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-17 06:41:32

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  -2025 оны 11 дүгээр сарын 17-23-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 17-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулна.

11 дүгээр сарын 17-нд: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-нд: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно. 


11 дүгээр сарын 18-нд: Монгол Улсын Үндэсний Номын сангаас “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт болно.

11 дүгээр сарын 18, 19-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11 дүгээр сарын 19-нд: Монгол шаазангийн бүтээлийн цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарны үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.


11 дүгээр сарын 19-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 19-нд: Хубилай сэцэн хаан мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал болно.

11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Индонезийн худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум"-ыг зохион байгуулна.


11 дүгээр сарын 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 21-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна.

11 дүгээр сарын 21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд дэлгэнэ.

11 дүгээр сарын 22-нд: ЖДҮ-ийн “Бизнесээ томруулья” чуулган болно.

11 дүгээр сарын 22, 23-нданцанноров" сан, Монгол Улсын Морин хуур найрал хөгжим хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 24 хүүрнэл дууны бүтээлүүдийн тоглолт Соёлын төв өргөөнд толилуулна.


11 дүгээр сарын 23-нд: Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 23-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.

 

-Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

 

 Орон нутагт:

11 дүгээр сарын 19-нд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Соёлын төвд тус аймагт үйлдвэрлэж байгаа хүчит болон Мимо эрдэс тэжээлийн танилцуулга хийнэ.

11 дүгээр сарын 19-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Монголын нууц товчоо” номын тавдугаар бүлгийн хэлэлцүүлэг болно.

11 дүгээр сарын 20-ноос: Өвөрхангай аймагт "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.


11 дүгээр сарын 21-23-нд: Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг дэмжин “Талын түмэн адуу” наадам зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-23-нд: Сэлэнгэ аймагт Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гаргана.

 

-Сэлэнгэ аймагт "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажил 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 18, 19-нд: Киргизийн Бишкек хотод болох CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.


11 дүгээр сарын 22-нд: Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-наас Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан монгол хүүхэд багачуудын дунд эх хэл, өв соёлын өдөрлөг зохион байгуулна.

Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал" тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.




関連ニュース