БУЛГАН: Рашаант сумын цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-16 12:22:37

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа. 


Тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Артус” ХХК улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.


Рашаант сумын Ирээдүй цэцэрлэг нь анх 1983 онд 2 гэр, 5 багш, 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол тус барилгыг ашиглалтад оруулснаар 7 бүлэг болж өргөжин 210 хүүхэд, 23 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.






関連ニュース