ӨМНӨГОВЬ: Эхний арван сарын байдлаар 1124.2 тн ургац хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд аравдугаар сарын байдлаар 1124.2 тн ургац хураажээ.
Аймгийн хэмжээнд нийт 171.8 га талбайд тариалалт хийж 1124.2 тн ургац хураасан байна. Үүнээс 56.7 га талбайд төмс тариалж 428.2 тонныг хураасан бол 95.5 га талбайд бусад хүнсний ногоо тариалж 639.0 тонн ургац, 19.6 га талбайд таримал тэжээл тариалж 57.0 тн ургацыг тус тус хураасан талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 2.4 га, таримал тэжээл 1.9 га, хүнсний ногоо 3.7 га талбайгаар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Ulaanbaatar