ДОРНОГОВЬ: Сурагчид хилийн албаны нэг өдрийн ажилтай танилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулиас ахлах ангийн сурагчдад эх орны тусгаар тогтнол, халдашгүй байдлын үнэ цэнийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрсөн нутгаараа бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Торгон хил" үйл ажиллагааг 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулжээ.
Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид Замын-Үүд сумын хилийн цэргийн 0108 дугаар ангийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцаж цэрэг эх оронч үзлийн талаар сургалтад хамрагдан, хилийн баганаар зочилсон байна. “Торгон хил” үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Хилийн цэргийн 0108 дугаар анги нь Замын-Үүдийн хилийн болон шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг цэргийн хүрээний байгууллага юм.
Тус ангиас дэслэгч генерал, Шавийн Арвай агсан төрсөн бөгөөд түүний цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, сэлмээ агссан цэргийн удирдагч, офицерын дүр бүхий хөшөө Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар ангид байдаг юм.
Ulaanbaatar