ОХУ-Сингапур чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСИНГАПУР. /TASS/. Евразийн эдийн засгийн холбоо болон Сингапур ирэх оны сүүлээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2018 оны эхний хагаст соёрхон баталж магадгүй байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын тэргүүн дэд орлогч Игорь Шувалов мэдэгдэв.
"Өнгөрсөн тавдугаар сард Сочи хотод болсон АСЕАН-ОХУ-ын уулзалтын үеэр АСЕАН-ы гишүүн орнууд ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал дэвшүүлсэн бөгөөд Сингапуртай ийм төрлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эн тэргүүний зорилт болгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлигдсан. Тиймээс ирэх оны сүүлээр Сингапуртай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2018 оны эхний хагаст соёрхон батлах боломж бололцоо бидэнд байна" гэж тэрбээр ОХУ-Сингапурын Засгийн газар хоорондын комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдэгджээ.
Мөн тэрбээр ОХУ, Сингапур нь АСЕАН дахь гол түншүүд гэж дурдаад, “цаг хугацааны асуудал хүндрэлтэй байгаа боловч хэлэлцээрийг байгуулах боломжтой. Бид өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгдэв.
Харин Сингапурын Ерөнхий сайдын орлогч Тарман Шанмугаратнам, Сингапур ОХУ-тай эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа боловч хоёр улс өөрт байгаа бүх боломж бололцоогоо ашиглахгүй байна гэж мэдэгдлээ.
Д.Нямтулга