"Роснефть"-ийг хувьцааг худалдах тухай гэрээг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-08 10:33:14

МОСКВА. /TASS/. ОХУ-ын “Роснефть” нефтийн компанийн хувьцааг хувьчлах тухай гэрээг хийсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдлээ.

“Роснефть” компанийн хувьцааны 19.5 хувийг худалдах тухай гэрээг байгуулсан гэдгийг Игорь Сечин Ерөнхийлөгч Путинд мэдэгдсэн. “Glencore” болон Катарын Засгийн газрын сангийн консорциум стратегийн хөрөнгө оруулагч болсон гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Мөн тэрбээр "энэ гэрээнээс ОХУ-ын Холбооны төсөвт 10.5 тэрбум евро орно" гэдгийг дурджээ.

“Роснефть” компанийн хувьцааг худалдах гэрээ нь энэ оны хувьд дэлхийн эрчим хүчний зах зээл дэх хамгийн том гэрээ юм гэж Ерөнхийлөгч Путин хэлсэн байна.

Тэрбээр гэрээг амжилттай байгуулсан явдалд Игорь Сечин болон бусад холбогдох талуудад баяр хүргээд, нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа үед гэрээг байгуулсныг онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ "нефтийн үнэ өсөх хандлагатай үед гэрээг байгуулсан нь компанийн үнэ цэнэд эерэгээр нөлөөлөх бөгөөд цаг хугацааны хувьд таатай үе таарлаа" гэлээ.

Д.Нямтулга

 

関連ニュース