Цогцолбор 2-р сургуулийн 40 жилийн ой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 40 жилийн ой 2017 онд тохиож байна.
Түүхт ойгоо угтан тус сургуулиас үе үеийн төгсөгчдийнхөө дунд уулзалт, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд одоогоор 1986,1987 оны төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болжээ. Дөчин жилийн турш эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлж, хэдэн мянган төгсөгчдийнхөө эрдмийн уурхай болсон Цогцолбор 2-р сургууль ийнхүү түүхт ойгоо хүндэтгэл, дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхээр үе үеийн төгсөгчдөө уриалан, эргэх холбоог үүсгэх уулзалт тэмцээн зохион байгуулж байгаад төгсөгчид нь баяртай байна.
“Удаан хугацаанд уулзаагүй ангийн нөхөдтэйгээ уулзаж дурсамжаа сэргээн, сурагч ахуй цагаа санан дурсах боломжийг төгсөгчиддөө олгож байна. Манай сургуулийн 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ ирэх 6-р сард болно” хэмээн тус сургуулийн захирал П.Энхбат хэлэв.
Б.Батхүү