УЕФА-гийн супер цомын тэмцээн 2019 онд Истанбул хотод болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ИСТАНБУЛ. /Анадолу/. Европын Хөлбөмбөгийн Холбооны /УЕФА/ 2019 оны супер цомын төлөө шигшээ тоглолт Туркийн Истанбул хотод болно гэж "Анадолу" агентлаг мэдээлэв.
Швейцарийн Нион хотод байдаг УЕФА-гийн төв байранд лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Сеферин хэлэхдээ "Истанбул хотын Бесиктас дүүрэгт орших “Водафон цэцэрлэгт хүрээлэн" гэдэг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг зохион байгуулна гэж мэдэгдлээ.

“Водафон цэцэрлэгт хүрээлэн" цэнгэлдэх хүрээлэнг засан сайжруулж, 2016 оны 4 дүгээр сард нээсэн бөгөөд 43 мянган хүний суудалтай юм.
Харин Испанийн Мадрид хотын “Эстадио Метрополитано” цэнгэлдэх хүрээлэнд УЕФА-гийн 2019 оны Аваргуудын лигийн цомын төлөө шигшээ тоглолт болно.
2005 онд УЕФА-гийн Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Истанбул хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болж байсан бол 2009 онд “Сукру Саракоглу” цэнгэлдэх хүрээлэнд УЕФА-гийн цомын төлөө шигшээ тоглолт болж байсан аж.
Х.Сарнай