32 жилийн концессийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-03 15:26:32

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Хөшигийн хөндий”-н Олон Улсын шинэ нисэх буудал, хурдны замын барилгын явцтай танилцлаа.


Улаанбаатараас Олон улсын шинэ нисэх онгоцны буудал холбосон хурдны замын нийт урт 32,2 километр, өргөн 31 метр бүхий зургаан эгнээ, хоёр урсгал бөгөөд 60 см зузаантай байна. Хурдны замын ажлыг энэ оны 10 сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвөлжээ.


Нисэх онгоцны шинэ буудал иж бүрэн цогцолбор бөгөөд үндсэн гэрээний ажил бүрэн биелсэн бөгөөд нэмэлт гэрээний ажлууд үлдсэн. Тухайлбал нисэх онгоцны ангаар буюу агаарын хөлөг хадгалах байр, зорчигч болон ажилчдын унаа тэрэг хадгалах дулаан гарааш барих зэрэг бусад жижиг ажлууд хийгдэхээр байна. Үүнээс гадна эдийн засгийн чөлөөт бүс болон 100 мянган хүнтэй нисэх буудлын дагуул хот буюу “Айрпорт сити”-ийг байгуулах юм байна.


Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: “Шинэ нисэх буудал барихаар Японы талаас зээлсэн 500 сая ам.долларыг буцаан төлөх, шинэ нисэх буудал ашигтай ажиллах 32 жилийн концесс буюу түрээсийн гэрээ хийхээр “Чингис хаан” нисэх буудлын захиргаа Японы талтай 51, 49 харьцаатай Япон тал тэргүүлсэн хамтарсан  менежментийн баг байгуулахаар төлөвлөж байна гэлээ.

関連ニュース
コメント