“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино шилдэгээр шалгарчээ
ВИДЕО МЭДЭЭАнглийн Лондон хотод ажиллаж амьдардаг найруулагч бүсгүй Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд Шилдэг оюутны кино төрөлд түрүүлж, Шилдэг эмэгтэй кино найруулагч төрөлд шилдэг 4, мөн Канадын кино фестивальд сүүлийн шатанд шалгарчээ.
Б.Март нь Лондон хотын Херт фордшир их сургуульд кино, телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалахаар сурч байгаа бөгөөд тус кино нь Дундговь аймгийн өндөршил сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Д. Эрдэнэчулууны ажил амьдралаар нүүдэлчдэд эрүүл мэндийн тусламж хэрхэн үзүүлдгийг дэлхийн үзэгчдэд харуулах зорилготойгоор хийгдэжээ.
コメント