Хятадын гадаад худалдааны хэмжээ буурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-08 13:38:59

БЭЭЖИН. /TASS/. 2015 оны 11 дүгээр сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 2.16 триллион /их наяд/ юань буюу 337 тэрбум доллар болсон нь жилийн дундаж үзүүлэлтээс 4.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ тухай тус улсын Гаалийн удирдах газар мэдээлжээ.

Өнгөрсөн сард Хятадын экспортын хэмжээ 3.7 хувиар буурч, 1.25 триллион юань буюу 195 тэрбум доллар  болсон бол импорт 5.6 хувиар буурч 910 тэрбум юань буюу 142 тэрбум доллар болсон байна.

Хятадын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 1-11 дүгээр сард жилийн дундаж үзүүлэлтээс 7.8 хувиар буурч, 22.08 триллион юань буюу 3.45 триллион долларын үзүүлэлттэй гарчээ. Тус улсын экспортын хэмжээ энэ оны эхний 11 сард энэ жил анх удаа 12.71 триллион юаньд хүрч, 2.2 хувиар буурсан байна. Харин импортын хэмжээ мөн хугацаанд 14.4 хувиар буурч, 9.37 триллион юань буюу 1.46 триллион доллар болжээ.

Д.Жаргал

 

関連ニュース