gantuyaB@montsame.mn
2024-05-02 21:44:45
Хөвсгөлийн толь зүйч
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ахмад сэтгүүлч Минжигийн Нямаа хөдөө орон нутагт олон жил “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажиллаж, олон сайхан нийтлэл, мэдээллээр олны танил болсон сэтгүүлч юм. Түүний 90-ээд оны дундуур бичсэн “Тайгын гүнд хаягдсан цаа цаатан хоёр” нийтлэл нь хүн байгалийн хүйн холбоон талаар чухал асуудал хөндөж, цаатан иргэд, цаа бугын талаар төр засаг анхаарахгүй бол сөнөж мөхөхдөө хүрээд байгааг төр засгийн сонорт дуулгаж байсан юм. Төр засаг ч цаатан иргэд, цаа бугын талаар анхаарч томоохон төслийг хэрэгжүүлж, мөхөх аюулаас гаргаж байсан. Тэрбээр энэ нийтлэлээрээ тухайн үеийн “Ардын эрх” сонины оны тэргүүн бичлэгийн, аймаг орон нутагт болж буй үйл явдлын шуурхай мэдээллээрээ МОНЦАМЭ агентлагийн мөн оны тэргүүн бичлэгийн шагнал хүртэж байжээ.
1256 өдөр