ДОРНОГОВЬ: Адуучид ур чадвараа сорин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сайхандулаан сумын аварга шалгаруулах “Адуучин-2025” тэмцээн улс тунхагласны өдөр боллоо.
Тус тэмцээнийг сумын Адуучдын холбоо, сумын ЗДТГ-тай хамтран Улааншороот багийн аймгийн аварга малчин Ц.Гантулгын адуун сүргийн дэргэд зохион байгуулсан бөгөөд уурга, ташуур шүүрэх, морь уургалах зэрэг таван төрлөөр 22 залуу адуучин өрсөлджээ.
Тэргүүн байрт Жаргалант багийн адуучин Б.Доржсамбуу, дэд байрт Жаргалант багийн адуучин М.Эрдэнэ-Орших, гутгаар байрт Цохио багийн адуучин Г.Билэгдэмбэрэл, тусгай байрт Улааншороот багийн адуучин Х.Мөнхбат, Цохио багийн адуучин А.Энхтөр нар тус тус шалгарчээ.
Сайхандулаан сум 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 9920 адуу тоолуулсан бөгөөд адуун сүргийн тоогоороо аймагтаа эхний тавд жагсдаг аж.

Улаанбаатар