Улс тунхагласан баяраа угтаж шатрын их мастерууд хоёр өдөр өрсөлдөнө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын их мастерууд төрийн ордонд оюун ухаанаа уралдуулж байна. Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож байна.
2388 өдөр