Ираны тал Европын гурван улстай хэлэлцээ хийнэ
ТЕХРАН, 2025 оны долоодугаар сарын 21 /TASS/. Цөмийн хөтөлбөрөөс нь үүдэлтэй хямралыг зохицуулах шинэ үе шатны хэлэлцээг Иран улс Европын Холбооны гурван оронтой (Их Британи, Франц, Герман) долоодугаар сарын 25-нд Истанбулд хийхээр тохиролцсон тухай Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багай мэдээлэв.
156 өдөр