Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоотой уялдуулж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох үүрэг өгөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө.
2224 өдөр