Онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарахгүй байхыг анхаарууллаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс тусгаарлагдсан иргэдийн байрлах байрны орчин нөхцөлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар иргэдийн хувьд даарч хөрөх, өлсөж цангах асуудалгүй, дулаан байр, цэвэр орчинд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн байнгын хяналтад байгаа гэдгийг Онцгой комиссын зүгээс мэдэгдлээ.
1475 өдөр