Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 22 хүн нас баржээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 359 холбогдогч бүхий 435 гэмт хэрэг өнгөрсөн онд гарсан байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 134, өмчлөх эрхийн эсрэг 193, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 31, байгаль хамгаалах журмын эсрэг 26, бусад 51 хэрэг гарчээ.
1646 өдөр